Thursday, April 11, 2013

”Х.Сүрэнхорын босоо хээр азарга дуутай болжээ”

Монгол наадмын тэнгэрт од мэт харваад өнгөрсөн даншгийн Босоо хээр азарганд зориулсан С.Гантуяагийн шүлгэнд УГЗ Л.Насанбат аялгуу хийснийг дуучин Н.Төрмөнх дуулж, олны хүртээл болгожээ.


Сайхан магнайдаа тоос үзээгүй
Саруул талын салхины илбээ
Ташуурын сур гуяндаа хүлгээгүй
Тал нутгийн хээр ажнай минь

       Нутгийн дээд хөдөө аралдаа
       Агтан дундаа эргэж төрнө өө

Асгаран орох аадрын дундаас
Алсад гялалзах аянга минь ээ
Даншиг наадмын түрүү магнай
Даамай хурдан босоо хээр ээ

       Нутгийн дээд хөдөө аралдаа
       Агтан дундаа эргэж төрнө өө

Салхинаас бусдыг урдаа гаргаагүй
Самсаа шархируулсан хүлэг минь ээ
Төрийн наадамд жолоогоо өргүүлсэн
Түмэн эх босоо хээр ээ
Самсаагаа шархируулж
Сайхан түмэн нь хүлээсэн
Хээр ажнай нь төрнө гэж
Хэрлэн тооно уул нь сүндрэлсэн

       Нутгийн дээд хөдөө аралдаа
       Агтан дундаа эргэж төрнө өө

Салхинаас бусдыг урдаа гаргаагүй
Самсаа шархируулсан хүлэг минь ээ
Төрийн наадамд жолоогоо өргүүлсэн
Түмэн эх босоо хээр ээ

       Нутгийн дээд хөдөө аралдаа
       Агтан дундаа эргэж төрнө өө

Төрийн наадамд жолоогоо өргүүлсэн
Түмэн эх босоо хээр ээ

Түмэн эх босоо хээр ээ...

No comments:

Post a Comment